Орос улс цаашид цэргийн шинэ номлолын талаар НАТО-той яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдэв. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссены номлолын талаар сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлсний хариуд тэрээр ийнхүү мэдэгдлээ. Саяхан Мюнхенд болсон бага хурлын үеэр танилцуулсан энэ номлол Орос улсын цэргийн салбар дахь стратеги төлөвлөлтийн үндсэн баримт бичиг юм. Номлолд Европт пуужингийн систем байрлуулах, НАТО-г зүүн зүгт тэлэх зэрэг улс орны цэргийн үндсэн аюул заналыг дурдсан гэж Нестеренко тодрууллаа. Орос улсын тогтоон барих болон цэргийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх үндсэн зорилтын нэг нь Европын Холбоо, НАТО-тай харилцаагаа хөгжүүлэх явдал хэмээн номлолд дурдсаныг Нестеренко санууллаа.