Япончүүд Хирошима хотод амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд дахин хэнгэрэг дэлдэж байна. Америкчүүд 1945 оны 8-р сарын 6-нд атомын бөмбөг хаясны дараа орсон, цацраг идэвхт “хар борооны” хамарсан хүрээг Японы тус хотын засаг захиргаа шинээр судлахаар шийджээ. Хар бороонд хордож, сүйдсэн нутаг дэвсгэрийн хэмжээ өнөө хүртэл бодож байснаас хоёр дахин их байж болох нь сүүлийн үеийн мэдээнээс тодорхой байна гэж хотын захиргаанаас уламжлав. Тус улс дахин энэ сэдвийг хөндсөнийг бүрэн тайлбарлах боломжтой. Японы Хирошима, Нагасаки хотод болсон эмгэнэлт үйл явдал бүр эрт дээр болоогүй мэт анх санагдана. Өндөр насалдаг япончүүдийн дунд Хирошима хотын бөмбөгдөлтийг нүдээр харсан олон хүн өнөө хир амьд сэрүүн байна. Тэр үед америкийн В-29 бөмбөгдөгч нисэх онгоц 600 метрийн өндөрт дэлбэрсэн “жаал” хэмээх ураны тэсрэх бөмбөгийг хотын дээр хаяхад Аж үйлдвэрийн танхимын барилга азаар сүйдээгүй хэвээр үлджээ. Тэр мөчид газар дээрх агаарын температур 3-4 мянган градуст хүрч, бөмбөг тэсэрсэн төвөөс 3 километрийн радиуст барилгын бараг 90 хувь нь сүйрсэн юм. Дэлбэрэлтийн дараа хотод ус болон олон түймрийн цацраг идэвхт хиншүү хярвастай холилдсон “хар бороо” оржээ. Ноомандалын бүтээл, судалгааны Олон улсын хүрээлэнгийн захирал Борис Режабекийн байр суурийг хүргэе. Хирошима, Нагасакийн бөмбөгдөлтийн дараа дэлхийн ертөнц бүрмөсөн өөрчлөгдсөн юм. Ертөнцийн төгсгөлийн аюул занал бодитой, хүний оролцоотой болохыг хүмүүс ойлгосон. Япончүүдийн байр суурь тухайлбал Нагасаки хотын дарга Ито 2004 онд дэлхий дахинаа цөмийн зэвсгийг устгахыг уриалсныг ухаалаг олон хүн дэмжиж байна. Япончүүд 60 гаруй жилийн тэртээх үйл явдлыг ноцтой хүлээж авч байгаа нь сайны тэмдэг юм. Хирошима хотын засаг захиргаа “хар борооны” үр дагварыг нэмж судлахаар шийдсэн нь зөвхөн хүмүүнлэгийн ач холбогдолтой биш юм. Олонх япончүүдийн хувьд 1945 он үндэсний эмгэнэлийн өдөр байдаг. Тиймээс өнөөдөр олон хүн улсын нутаг дэвсгэрт америкийн цэргийн бааз байлгахыг эсэргүүцсээр байна. Юкио Хатоямын засгийн газар америкийн цэргийн командлалтай хэд хэдэн үе яриа хэлэлцээ хийсэн ч, америкийн цэргийн бааз ирээдүйд ямар статустай байх асуултанд хараахан хариулсангүй. Өнөөдөр хоёр талын холбоотны харилцааг энэ харлуулж байна. “Хар бороо” шууд биш гэхэд энэ асуудалд гэрэл гэгээ оруулахад тус болохыг үгүйсгэхгүй.