Монгол улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдын Москвад хийж байгаа ажлын айлчлал өнөөдөр өндөрлөж байна. Өчигдөр тэрээр Оросын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюковтай уулзсан юм. Яриа хэлэлцээний үеэр хоёр орны сайд нар цэрэг болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны байдал, ирээдүй, мөн Төв Ази болон Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ. Монгол улсын нутаг дэвсгэрт өнгөрсөн оны 9-р сард болсон “Дархан-2” цэргийн хамтарсан сургалтыг яриа хэлэлцээний үеэр өндөр үнэлэв. Энэ эхлэлээ үргэжлүүлж, янз бүрийн хүчин, Сибирийн цэргийн тойргийн цэргийн хэрэгсэл, Монгол улсын зэвсэгт хүчний оролцоотой янз бүрийн сэдвээр хамтарсан сургуулилт хийхээр шийджээ. Яриа хэлэлцээний үеэр ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэрэг-сургалтын байранд Монголын зэвсэгт хүчний боловсон хүчнийг үргэлжлүүлэн бэлтгэхэд оросын тал бэлэн болохоо баталлаа. Уулзалын төгсгөлд Л.Болд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Николай Макаровт “Алтан гадас” одон гардуулсан байна. Монгол улсын батлан хамгаалах сайд, түүнийг дагалдаж яваа хүмүүс өнөөдөр Цэргийн их сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчний төв музей очжээ.