НАТО-ийн “ухаантнуудын зөвлөл” өнөөдөр Москвад ирж байна. НАТО-ийн стратегийн шинэ үзэл баримтлалыг боловсруулж буй 12 шинжээч эвслийн түүхэнд анх удаа Орос улстай энэ асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайтын тэргүүлсэн “ухаантнууд” лхагва гаригт Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Орос улсын аюулгүй байдлын Зөвлөлийн дарга, депутат, эрдэмтэдтэй уулзана. Өнгөрсөн хавраас эхлэн боловсруулж байгаа НАТО-ийн шинэ стратеги нь ойрын 10 жилийн зорилт, үүнийг шийдэх арга замыг тодорхойлох учиртай юм. Үүнд дээрэм, эрчим хүчний нөөцийг аюулгүй хүргэх зэргийг дээд зэргээр харгалзана.