Федор Шаляпины нэрэмжит олон улсын дуурийн 28 дахь наадам түүний төрөлх нутаг Татарстаны Казани хотод даваа гаригт “Мадам баттерфляй” дууриар эхэллээ. Аугаа их аргил хоолойтой дуучин төрсний 137 жилийн ойг тохиолдуулан энэ наадмыг зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдийн театрын шилдэг 10 жүжиг наадмын хөтөлбөрт багтжээ. Цагтаа аугаа их Шаляпин гялалзаж явсан оросын болон гадаадын сонгодог бүтээл хөтөлбөрт мөн багтсан байна. Тухайлбал Мусоргскийн “Борис Годунов”, Чайковскийн “Гилбэрийн хатан”, Римский-Корсаковын “Хааны сүйт бүсгүй”, Пуччиний “Богема”, Вердийн “Риголлета”, “Аида”, “Травиата”, “Трубадур”, Моцартын “Шидэт лимбэ” зэрэг дуурь юм. Наадам 2-р сарын 21-22-нд гала концертоор өндөрлөнө. Наадмын хөтөлбөрийн дагуу дэлхийд анх босгосон Оросын аугаа аргил хоолойтой дуучны хөшөөнд цэцэг өргөж, үзэсгэлэн, Шаляпины тухай хурал зохион байгуулж, кино үзүүлнэ. Шаляпины нэрэмжит хөгжмийн наадмыг 1982 онд Казанид зохион байгуулах болжээ.