Оросын “Росатом” корпораци Вьетнамд, Зүүн өмнөд Азид анх удаа атомын цахилгаан станц барина. Японы ажил хэргийн “Никкэй” сонин өнөөдөр энэ тухай уламжлав. Японы аж үйлдвэрийн тэргүүлэх корпораци атомын цахилгаан станц барих эрхийн төлөө өрсөлджээ. Японы ерөнхий сайд Юкио Хатояма өнгөрсөн оны 11-р сард энэ төсөлд Токиогийн ашиг сонирхолыг харгалзахыг Вьетнамын засгийн газрын тэргүүн Нгуен Тан Зунгаас хүссэн юм. Харин вьетнамын тал “Росатом” компанитай хамтран ажиллахыг эрхэмлжээ. Тус компани 1 сая киловатт хүчин чадалтай цөмийн хоёр реактор барина.