Иран уранаа 20 хувь хүртэл баяжуулж эхэллээ. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын зарлигаар Натанз дахь цөмийн төвд өнөөдөр уран баяжуулж эхэлсэн тухай Улсын төв телевизээр мэдээллээ. Тус төвд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчид байжээ. Тегеран дахь судалгааны реакторын хэрэгцээнд уран баяжуулах үйлдвэрлэлээ сэргээх төлөвлөгөөгөө Иран даваа гаригт албан ёсоор уламжлав. Энэ мэдэгдэлд МАГАТЭ их түгшиж, өрнөдийн орнууд эрс шүүмжилсэн байна. Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авах шаардлагатай гэж АНУ, Их Британи, Франц, Герман улс дахин мэдэгдэв.