Украинд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг бараг 100 хувь боловсруулсан дүнгээр Виктор Янукович ялжээ. Тэрээр ерөнхий сайд Юлия Тимошенкогоос 3 хувиар илүү санал авчээ. Сонгуулийн төв комисс ийм дүн танилцууллаа. Сонгуульд Янукович ялсныг хэзээ ч хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд сонгуулийн дүнгийн талаар шүүхэд гомдол мэдүүлнэ хэмээн мэдэгдэв. Юлия Тимошенкогийн тэргүүлдэг эвсэл ерөнхийлөгчийн сонгуулийн гурав дахь үеийг явуулахын төлөө тэмцэнэ гэж мэдэгдлээ. Юлия Тимошенкогийн тэргүүлдэг эвслийн мэдээгээр тойрогт саналын хуудсыг будлиантуулсан хэмжээнээс нэр дэвшигчдийн авсан саналын ялгаа бага байна. Үүний зэрэгцээ Европарламентын дарга Ежи Бузек шударга, чөлөөт сонгууль явуулсанд украинчүүдэд баяр хүргэв. Жижиг зөрчлийг үл харгалзан ардчилсан хэм хэмжээний дагуу санал хураалт болсон. Украины хувьд энэ их амжилт хэмээн тэрээр тэмдэгллээ. Сүүлийн жилүүдэд улс төрийн тогтворгүй байдлыг үл харгалзан Украинд ардчилалын баттай суурьб айна гэж Бузек тэмдэглэв. Олон жижиг зөрчил бүртгэгдсэн ч, санал хураалтын эцсийн дүнд нөлөөлөхөөргүй байсан гэж ТУХН-ийн орнуудын сонгуулийг ажиглах олон улсын ажиглагчдийн төлөөлөгчдийн дарга Алексей Кочетков тэмдэглэсэн юм.