Оросын шигшээ баг Белградад сербийн шигшээ багыг 3:2 харьцаагаар хожиж теннисын холбооны цомын хагас шигшээ тоглолтод орох эрхтэй боллоо. Оросын шигшээд шийдвэрлэх оноог хос тоглолтын Светлана Кузнецова, Алиса Клейбанова нар Анну Иванович, Елена Янукович нарыг хожиж авчирсан байна.