Оросын алдарт аргил хоолойтой дуучин Федор Шаляпины нэрэмжит олон улсын наадам Жакомо Пуччинигийн «Баттерфляй хатагтай» дууриар эхлэж байна. Энэ наадам Шаляпины төрсөн хот Казаньд болж байна. Алдарт дуучны төрсний 137 жилийн ойд наадмыг зориулсан байна. Энэ удаа олон орны 40 гаруй дуучид цугларчээ.