Америкийн «Индевор» сансарын хөлөг ОУСС-ийн зүг нисэж явна. Өнөөдөр хөлөг Флоридын Канавералын хошуунаас амжилттай хөөрсөн юм. Зургаан хүний бүрэлдхүүнтэй энэ хөлөг, хүн амьдрах болон эргэн тойрноо бүрэн харах 2 модулийг, станцийн америкийн сегментэд хүргэж байрлуулах ёстой. Шилэн бөмбөрцөг хэлбэртэй модуль нь эргэн тойрны одот тэнгэрийн зурагыг авах зориулалттай юм. «Индовер» хөлөг 13 өдөр аялна. Энэ нислэг шаттл хөлгүүдийн сүүлчийн нислэгүүдийн нэг болж байна. Энэ оны сүүлч, дараа жилийн эхэнд эдгээр хөлөг онгоцнуудын хугацаа дуусаж байгаа юм. НАСА сансарын нисгэгчдээ ОУСС-д хүргэхийн тулд оросын «Союз» хөлгүүдийг ашиглах болно. Одоо сансарт, оросын Максим Сураев, Олег Котов, америкийн Жеффри Уильямс, Тимоти, Кример, японы Соичи Ногучи нарын сансарын нисгэгчид ажиллаж байна.