Пехньян, Сөүл хоёр жуулчид солилцох хэлэлцээрээ сэргээлээ. Хориотой бүсэд зөвшөөрөлгүй орсон Өмнөд Солонгосын жуулчинг БНАСАУ-ын хилчин буудаж хороосон 2008 оны 7-р сараас энэ хэлэлцээр тасалдсан билээ. Сөүлийн төлөөлөгчид болсон явдлыг бүрэн мөрдөн байцааж, жуулчдын аюулгүй байдлыг хангах систем боловсоруулахыг шаардсан байна. Пхеньян өөрийн зүгээс энэ хэргийг мөрдөн байцаасан бөгөөд хаасан гэж мэдэгджээ. БНАСАУ, өмнөд солонгосын жуулчдын аялалыг хурдан сэргээхийг хүсэж байна, учир нь тус орны төсөвт 1 сая доллар оруулдаг юм.