Энэ жил уран баяжуулах 10 шинэ завод барина гэдгээ Иран улс баталлаа. Дэд ерөнхий сайд, атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи, энэ төлөвлөгөөний талаар Тегеран өнгөрсөн жилийн 11-р сард зарласан гэж санууллаа. Натанзед байгаа цөмийн цогцолбороос дутуугүй хүчин чадалтай энэ үйлдвэрийг ноднин жилийн 12-р сар, энэ жилийн 1-р сард барьж эхлэхээр төлөвлөж байсан. Уран баяжуулах ажлыг одоогийн 5%-иас, 20% хүргэх ажлаа сэргээнэ гэж ням гаригт Иран улс мэдээллээ. Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын даалгавараар энэ ажлыг Натанзед мягмар гаригт эхлэнэ. Өнөөдөр Иран улс энэ тухай МАГАТЭ-д албан ёсоор мэдээлэх ёстой.