Орос улсын төв нутгийн Курск хотын оршин суугчид өнөөдөр германы фашистуудын эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдсөн 67 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Энэ өдөр дурсгалт газар болон цогцолборуудад цэцэг өргөх ёслол болно. Курск хотыг 15 сар эзлэн түрэмгийлэхдээ германы фашистууд 10 мянга гаруй энгийн номхон оршин суугчдыг буудан хороосон бөгөөд мөн ийм тооны хүмүүс өлсгөлөн, өвчнөөр нас баржээ. 322-р буут дивизийн дайчид, 1943 оны 2-р сарын 8-нд хотод хамгийн түрүүнд орж иржээ.