Өвлийг үдэж хаврыг угтах ёслолоороо алдартай, их мацаг барилтын өмнөх сүүлчийн долоо хоногт эхлэдэг Шар тосны баярыг оросууд тэмдэглэж байна. Уламжлал ёсоор шар тосны баяр, их мацаг барилтын өмнөх сүүлчийн 7 хоногт, улаан өндөгний баяраас 7-н долоо хоногийн өмнө эхлдэг байна. Үнэн алдартны сүм хийдэд Шар тосны буюу Бяслагны долоо хоног нь Аймшигт шүүхийг дурсан хийдэг, сүмийн гол мацаг барилт Улаан өндөгний баярын өмнө болдогоороо онцлог юм. Шар тосны баяр бие биеэ уучлах ням гаригаар өндөрлөдөг. Орос улсын Шар тосны баяр бол элбэг дэлбэг идэш ууштай ард олны зугаа цэнгээний том баяр юм. Энэ өдрүүдэд шар тостой бин хайрч, бие биенээрээ зочилож, яармаг дээр театрчилсан тоглолт үзэж, тоглож нааддаг байна. Шар тосны баярын өдөр бүр өөрийн гэсэн сэдэвтэй байдаг. Жишээ нь лхагва гариг амтатны өдөр, баасан гариг хадам ээжийн үдэш гэх мэт. Хамгийн хөгжилтэй баяр нь зугаалагын пүрэв гариг юм. Москва хотод энэ баярт зориулж 800 гаруй тусгай талбай бэлджээ. Хамгийн гол баяр Кремлийн дэргэдэх Васильевын уруу газарт болно. Тэнд байрлуулсан «Шар тосны хотхонд» янз бүрийн хачиртай шинэхэн хайрсан бин идэж, ардын хөгжилтэй хошин дуу сонсож, орос ардын хөгжөөнтэй тоглоом наадгайгаар тоглох болно.