Өнөөдөр Москвад ГХЯ-ны сайд Сергей Лавров, ХАМАС хөдөлгөөний улс төрийн жигүүрийн тэргүүн Халед Машааль нар палестин хоорондын зохицуулалт болон палестин израилийн яриа хэлэлцээг сэргээх арга замыг хэлэлцэнэ. ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренкогийн мэдэгдснээр Машаалтай хийх хэлэлцээр, палестины нийгмийн нөлөө бүхий хүчинтэй хийсэн хэлэлцээрийн эх бичгийн дагуу явагдана. Саяхан Орос улсад, Палестины үндэсний автономын тэргүүн Махмуд Аббас хүрэлцэн ирснийг тэрээр санууллаа. Д.Медведевтэй хийсэн түүний хэлэлцээр палестины асуудлыг шийдэхэд ижилхэн байр суурьтай байгааг баталаж өгсөн. Машааль Оросын ГХЯ-н дээр зөвлөлгөөн хийхээс гадна, Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл, Орос улсын лалын шашинтнууды тэргүүн Равилий Гайнутдин нартай уулзаж, москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудын өмнө үг хэлнэ.