Өнөөдөр БН Буриад улсад, Монгол улсын ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хилийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны монгол, оросын салбар комиссын монголын хэсгийн дарга Дамдингийн Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Монголын төлөөлөгчид БН Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговиын болон засгийн газрын гишүүдтэй уулзана. Хэлэлцээрийн явцад Монгол, Буриад улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал, энэ оны зун Буриад улсад болох «Дэлхийн монголчуудын чуулга уулзалтын» 4-р ерөнхий чуулганыг хэрхэн зохион байгуулах зэрэг асуудлуудыг авч хэлэлцэнэ. Монголын төлөөлөгчид тус БН улсын «Улан-Үдэстальмост» НХК, «Сэлэнгэ» хүнсний үйлдвэр, «Агролесстрой» мод боловсруулах комбинат зэрэг хэд хэдэн үйлдвэрийн газраар орно.