Украинд болж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дах шатны сонгогчдын саналын 88%-ийг тоолсоны дараа сөрөг Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович манлайлаж байна. Тэрээр ерөнхий сайд Юлия Тимошенкогоос 2.83%-иар түрүүлж байна гэж СЕХ мэдээллээ. Сүүлийн үеийн мэдээгээр Янукович 48.59%-ийн санал аваад байна. Тимошенко 45.76%-ийн санал авчээ. 2-р шатанд ялалт байгуулахын тулд дийлэнх олонхын санал авах ёстой. Сонгуулийн эцсийн дүнг 2-р сарын 17-ноос өмнө гаргах ёстой, энэ бол эцсийн хугацаа гэж украины СЕХ-ны даргын 1-р орлогч Андрей Магера сэтгүүлчидэд мэдэгдлээ. Москва украины ард түмний сонгосон ямарч ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж Киевт суугаа Орос улсын элчин сайд Михаил Зурабов ням гаригт мэдэгдлээ.