Таван жилийн тэртээ "улбар хувьсгалаар" хагарган бутаргасан улс орныг нэгтгэх замд энэ сонгуулиар анхны алхам хийлээ хэмээн Сонгуулийн төв комиссийн урьдчилсан тооллого, мөн нүүр тулан ярилцлага авах социологиийн судалгаагаар Украины шинэ ерөнхийлөгч болж байгаа сөрөг хүчний удирдагч Виктор Янукович мэдэгдэв.Украины хамгийн баруун болон хамгийн зүүн мужийн сонгогчдын улс төрийн намын төлөө өгсөн санал хэт туйлширсан нь бүс нутгийн санал хураалтын дүнгээс харагдаж байна.
Украины ерөнхийлөгчийн сонгуулийн протоколын 86.14 хувийг боловсруулсны дараа Бүс нутгийн намын удирдагч Виктор Янукович болон ерөнхий сайд Юлия Тимошенко нарын авсан саналын ялгаа 2,76 хувьтай байна гэж Украины Сонгуулийн төв комисс даваа гаригт уламжлав. Саналын хуудас тоолох эхний үед Виктор Януковчийн авсан санал Юлия Тимошенкогоос бараг 13 хувиар илүү байсан. Сонгуулийн хэсгийн үүдэнд нүүр тулан ярилцлага авах социологийн 6 янзын судалгаагаар Бүс нутгийн намын удирдагч ерөнхий сайдаас 2.8-6.2 хувиар илүү санал авчээ. Сонгуулийн төв комиссийн сүүлийн үеийн мэдээгээр Янукович 48,55 хувь, Тимошенко 45,79 хувийн санал авсан байна. Сонгуулийн хоер дахь үед ердийн олонхийн саналаар ялах юм. Сонгуулийн төв комиссийн сүүлийн үеийн мэдээгээр сонгогчдын 4,46 хувь нь тэдний эсрэг санал өгчээ.