Румын улс өөрийнхөө нутаг дэвсгэрт, АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн элементийг байрлуулахыг зөвшөөрсөн нь түүнтэй хил залгаа Молдав улсыг фронт хавийн нутаг болгон хувиргаж байна. Энэ тухай Молдав улсын ерөнхийлөгч, асан коммунист намын дарга Владимир Воронин намынхаа хурал дээр мэдэгдлээ. Румыны төр засгийн шийдвэр, Днепр хавийн нутгийн асуудлыг шийдвэрлэхэд муугаар нөлөөлөж мэднэ гэж тэр тэмдэглэлээ. Бух Молдав улсыг цэрэгжилгүй болгох дээр үндсэлсэн асуудлыг зохицуулахад үр бутээлтэй хандахад, Орос, АНУ, Украин, ЕАБХАБ, ЕХ зэрэг зуучлагчдыг итгүүлэхэд энэ нөхцөл байдал муугаар нөлөөлнө гэж Воронин тэмдэглэлээ. АНУ-ын ПДХ системийн элементүүдийг нутаг дэвсгэр дээрээ байрлуулаж болохгүй тухай Румын улсад эсэргүүцэл илэрхийлэхийг Молдавын засгийн газраас, коммунист нам нь шаардлаа. Румын улс бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүй болгож, бүс нутагт «хүйтэн дайны» үеийг буцааж, итгэлцэлийг бусниулах гэж байгаа Румын улсын бодлогыг хатуу шүүмжлэхийг засгийн газраасаа шаардлаа.