Оростой харьцах харилцаа, НАТО-гийн гишүүн орнуудын нэгдмэл саналтай байх ёстой гол асуудлуудын нэг юм. Мюнхенд болж байгаа аюулгүй байдлын асуудлаархи 46 дах бага хурал дээр илтгэл тавихдаа ХБНГУ-ын БХЯ-ны сайд Карл-Теодор цу Гуттенберг энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр хүнд байдал бий болдог ч гэсэн энэ замд «тодорхой алхам хийгээд байна», энэ нь маш чухал юм. Учир нь «итгэлцэл, яриа хэлэлцээний үндсэн дээр бий болдог» билээ. «НАТО-гийн гишүүн зарим улсууд» Орос улстай яриа хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаа, гэхдээ өөр дуйцэх арга байхгүй гэж Цу Гуттенберг хэллээ.