Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмаднежад, ураныг 20% хүртэл баяжуулахыг үндэсний атомын байгууллагад даалгалаа. Энэ тухай өнөөдөр ираны телевиз мэдээллээ. Тегераны энэ шийдвэр, ялимгүй баяжуулсан ураныг 20% баяжуулсан уранаар солих Баруунтай хийсэн тохиролцоог эргэлзээтэй болгож байна гэж Рейтер агентлаг уламжиллаа. Үүнээс өмнөхөн Ираны ГХЯ сайд Манчухер Моттаки, ираны ялимгүй баяжуулсан ураныг баяжуулсан уранаар солих асуудлыг МАГАТЭ-тэй тохиролцсон, одоо түлшний хэмжээ, солилцох газар, цаг хугацааг тохирох л үлдсэн гэж мэдэгдсэн билээ.