Украйны ерөнхийлөгчийн сонгууль, онцгой байдалгүй эхлэсэн бөгөөд санал хураалт тайван явагдаж байна гэж тус улсын СЕХ-ны гишүүн Михаил Охендовский мэдэгдлээ. ТУХН-ийн улсуудын парламент хоорондын ассамблейн тэргүүн, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэд дарга Александр Торшины мэдэгдэлд ч ингэж өгүүлжээ. Түүний хэлснээр сонгууль эхэлсэн өглөөний хэдэн цагт тайван байлаа аль аль талаас албан ёсны санал гомдол ирсэнгүй. Украины бүх бүс нутагт ажиллаж байгаа ажиглагчид байнга холбоо барьж байна. ПХА-н хэсгийн гишүүд бүх бүс нутгийн сонгуулийн хэсгийн нээлтэнд оролцсон гэж Торшин мэдээллээ. Энэ үеэр «Шудрага сонгуулийн төлөө» хэсгийн төлөөлөгчид сонгуулийн явцад хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тэдний мэдээлснээр зарим нэг сонгуулийн хэсэг дээр заавал паспорт үзүүлэх ёстой атал үнэмлэх үзүүлж сонгууль өгч байна. Украины зарим нутагт маш хүйтэн байгаа боловч санал хураах хэсэг дэх сонгуулийн ирц маш сайн байна гэж ажиглагчид тэмдэглэж байна. СЕХ-ны мэдээгээр 12 цагт сонгогчдын 14% нь саналаа өгөөд байна. Төрийн тэргүүний суудлын төлөө сөрөг «Бүс нутгийн» намын тэргүүн Виктор Янукович, ерөнхий сайд Юлия Тимошенко нар өрсөлдөж байна. Украины ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг СЕХ 2-р сарын 17-ноос хойшгүй гаргах ёстой. Гэхдээ санал хураалтын шууд дүнгээр москвагийн цагаар 21 цагт ялагчийн нэр тодорно.