Өнөөдөр Мюнхен хотод өндөрлөх гэж байгаа аюулгүй байдлын 46-р бага хуралд оролцогчид НАТО эвслийн ирээдүй, стратег, Афганистанд түүний явуулж байгаа үйл ажиллагааг авч хэлэлцэж байна. Бямба гаригт, европ болон даяарчлалын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг устгах, зэвсэглэлд хяналт тавих асуудлын ирээдүй зэрэг асуудлууд анхаарлын төвд байлаа. Манай сурвалжлагч дэлгэрэнгүй мэдээлэхдээ: Интернетээр шууд дамжуулсан энэ бага хурлын явцад сэтгэл хөдөлсөн, халуун яриа өрнүүлсэн сэдвүүд их байлаа. Хамгийн гол нь Ираны цөмийн асуудлаар халуун яриа өрнөж байлаа. Энэ асуудлаарх Оросын байр суурийг засгийн газрын дэд ерөнхий сайд Сергей Иванов тайлбарлалаа. Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломатын аргаар зохицуулах ёстой гэж Москва үзэж байсан, үзсээр ч байна гэж тэр хэллээ. Тегеран цөмийн энергийг энхийн аргаар ашиглах хууль ёсны эрхэнд хэн ч эргэлзэхгүй байна. Иран улс цөмийн шинжилгээ судалгааг чухам юуны тулд хийж байна вэ? гэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн эргэлзээг Тегеран арилгах ёстой! Европын аюулгүй байдлын тухай гэрээг хууль ёсоор байгуулах тухай оросын шинэ санал амьд мэтгэлцээн өрнүүллээ. Одоо оросын саналыг босгоны цаанаас буцаадаг байсан цаг өнгөрсөн гэж Улсын Думын олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачёв тэмдэглэлээ. Энэ нь манай саналыг шууд хүлээж авлаа гэсэн үг биш, тайлбар бидний санаж байснаас их байна, гэхдээ бид нэг газраа зогсохгүй, урагшлан ахиж байна, энэ нь миний хувьд маш чухлаа гэж оросын нэрт парламентчин хэллээд: Энэ асуудлаар НАТО, ЕХ-нд санал зөрөлдөөн байна. Гэхдээ оросын саналын эсрэг нэгдсэн журмаар татгалзах явдал байхгүй нь тодорхой байна. Яагаад нэгдмэл санал байхгүй байна гэдэг нь ч надад ойлгомжтой байна. Учир нь НАТО эвсэл хүйтэн дайны үед аюулгуй байдлын хүрээнд бүтэцийн үүрэг гүйцэтгэж байсан, одоо ч гэсэн эвслийн гишүүн орнуудын хувьд энэ үүргээ гүйцэтгэсээр байна. Тэдэнд тааламжтай, дээрээс нь дусаал гоожихгүй сайхан байгаа! Энэ бүтэцийг тэд ямар нэгэн юмаар сольж магадгүй гэхдээ энэ ямар нэг юм нь урьдынхаас илүү байсан тохиолдолд л солино гэж Константин Косачёв үзэж байна. Мюнхены бага хурал дээр цаг үеийн олон улсын асуудлыг хэлэлцлээ. Америкийн пуужингийн довтолгооны эсрэг системийн зарим хэсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахыг зөвшөөрсөн Румыны саналыг авч үзлээ. Москва, Вашингтоноос энэ асуудлаар тайлбар хийхийг хүсэж байна. Ямар зэвсэглэл, ямар дэд бүтэцийн талаар ярьж байгаа нь одоо болтол бидэнд ойлгомжгүй байна гэж Сергей Иванов тэмдэглэлээ. Энэ бол Орос улсын эсрэг чиглэгдээгүй гэж америкийн тал удаа дараа мэдэгдсэн. Гэхдээ чухам хэний эсрэг чиглэгдснийг бас хэлээгүй. Америкийн урьдын засаг захиргаанаас Чехийн нутагт байрлуулахаар төлөвлөж байсан тэр дэд бүтэцийн тухай ярьж байгаа бол, Уучлаарай! Үүнийг оросоор саванг шөвгөөр солих гэдэг юм гэж оросын дэд еренхий сайд тэмдэглэлээ. Пуужингийн болзолт цохилт болон түүнийг хамтран сөрөн зогсох талаар АНУ-д тавьсан Орос улсын санал хэвээрээ байгаа гэж Сергей Иванов санууллаа.