Ираны ураныг баяжуулах асуудлаар жижиг сажиг зүйлийг тохиролцох л үлдлээ. Ираны ГХЯ-ны сайд Манчухер Моттаки, Мюнхенд МАГАТЭ-гийн тэргүүн Юкия Аманотой уулзсаныхаа дараа энэ тухай мэдэгдлээ. Иран улс өөрийн ялимгүй баяжуулсан ураныг гадаадын 20%-иар баяжуулсан уранаар солиход бэлэн гэж Моттаки хэллээ. Түүний хэлснээр цемийн түлшний тоо, цаг хугацаа, хаана солилцохыг л тохиролцох л үлдсэн байна. Орос, АНУ, Их Британ, Франц, Хятад, ХБНГУ зэрэг улсууд оролцсон «зургаагийн» бүлгийн санаачилсан, ираны ураныг Орос улсад баяжуулаад дараа нь Франц улсад, тегераны цемийн реакторт зориулсан гол бэлтгэх саналыг МАГАТЭ дэвшүүлсэн билээ. Иран энэ талаар хариу өгөхгүй удсан учир АНУ болон европын хэд хэдэн улс хориг арга хэмжээг чангатгах санал гаргасан юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр Ираны цөмийн хөтөлбөрийг МАГАТЭ-гийн хяналтанд оруулж, түүний зориулалтанд сэтгэл зовж байгаа олон улсын хамтын нийгэмлэгийг тайвшруулж байна.