Оросын дизель, цахилгаан хөдөлгүүрт «Академч Федоров» хөлөг онгоц Антарктидыг тойрч гаран Беллинсгаузен станц руу чигэллээ. Шинжилгээ судалгааныхаа явцад тус хөлөг онгоц байнгын ажиллагаатай Прогресс, Мирный болон хээрийн судалгааны Ленинград, Русская станциудад очсон байна. Дизель цахилгаан хөдөлгүүрт тус хөлөг онгоц Беллинсгаузен станцид, оросын зүг чиг тодорхойлох «ГЛОНАСС» хиймэл дагуулын системийн орбитыг бөмбөрцгийн өмнөд хэсэгт хянах анхны тоног төхөөрөмжийг аваачсан байна. Туйл судлаачидад жил хэрэглэх дизелийн түлш, хүнс, тоног төхөөрөмжийг хүргэж өгсөн байна.