Оросын дуурийн тэргүүлэх найруулагчдын нэг Юрий Александров өнөөдөр 60 нас хүрлээ. Тэрээр дэлхийн тайзнаа 120 гаруй дуурийг найруулан тавьсан бөгөөд нэг бус удаа «Алтан баг», «Алтан софита» шагналын эзэн болж байжээ. Энэ их мастерын өөрийнх нь байгуулсан «Санктъ-Петербург Опера» таетрын жүжигчид, театрынхаа уран сайханы удирдаачийг, өөрсдийн жүжигчилсэн тоглолттой цайллагаар дайлана. Түүний ойд зориулж энэ хотын янз бүрийн тайзан дээр тоглосон жүжгүүдийн долоо хоног болсон байна. Юрий Александров концертын төгөлдөр хуурч болох бүрэн боломжтой байсан боловч тэр дуурийн найруулагчийн ажилыг илүү сонирхож Ленинградын хөгжмийн их сургуулийг 2 дипломтой төгсжээ. Эхний алхамаараа тэр найруулагчийн мэтгэмтгий өөрийн гэсэн стилийг бий болгож академик уламжлалын эсрэг тавьж, сонгодог дуурийн үгэн дээр зоригтойгоор туршилт хийж эхлсэн билээ. Тэр өөрийнхөө мөрөөдлийг «Санктъ-Петербургъ Опера» шинэ театрын тайзнаа биелүүлсэн юм.