Д.Медведевийн, Европын аюулгуй байдлын талаар гаргасан саналын талаар НАТО болон ЕХ нэгдмэл байр суурь байхгүй харилцан адилгүй ойлголттой байна. Аюулгүй байдлын бага хурал болж байгаа Мюнхен хотод ОДХ радиогийн сурвалжлагчид Улсын Думын олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев энэ тухай мэдэгдлээ. НАТО аюулгүй байдлын бүтэцийн хувьд хүйтэн дайны үед үүргээ биелүүлсэн. Эдгээр орнуудын ихэнх нь энэ асуудалд хуучинсаг байдлаар хандаж, даяарчлалын нөхцөлөөр сэтгэхийг хүсэхгүй байна. Энэ байдал нь Орос улсын санал болгож байгаа бүх нийтийн ашиг сонирхолыг харгалзан үзэж үндэсний хилээ даваж гарахад нь эдгээр улсуудад саад болж байна гэж Косачев хэллээ.