Украинд өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулын 2 дах шат эхэллээ. Төрийн тэргүүний суудлын төлөөх тэмцэлд сөрөг Бүс нутгийн намын тэргүүн, сонгуулийн 1 дэх шатанд сонгогчдын 35.3% санал авсан Виктор Янукович, засгийн газрын ерөнхий сайд мөн шатанд 25% санал авсан Юлия Тимошенко нар өрсөлдөж байна. 59 настай Януковичийн хувьд энэ сонгууль 2 дах нь, 2004 онд «улбар шар хувьсгалын» ялалт байгуулсан тэр хэрүүл шуугиантай сонгуульд тэр оролцсон юм. Олон жил тус улсын тэргүүлэх улс түрчдийн нэг гэж зүй ёсоор тооцогддог 49 настай Тимошенко ерөнхийлөгчийн сонгуульд анх удаагаа оролцож байна. 2 дах шатанд ялалт байгуулахын тулд тэд дийлэнх олонхын санал л авах шаардлагатай. Ялагч санал хураалт дууссаны дараа шууд тодорно. Гэхдээ хуулийн дагуу СЕХ арав хоногын дотор зарлах ёстой. Киев хотын гол, гол засаг захиргаааны байшингуудыг хамгаалахын тулд ДХЯ-ны 1500 орчим цагдаа хамгаалалтанд гарчээ. Санал асуулагын дүнгээс харвал тус орны сонгогчдын 78 гаруй хувь нь хэний төлөө саналаа өгөхөө аль эртнээс шийдсэн байна. Сонгуулийг гадаадын 3780 ажиглагчид ажиглаж байна. Энэ удаагийн сонгууль, Украин улс тусгаар тогтнолоо зарласнаас хойшх 5 дах удаагийн сонгууль юм.