Орос улс хөрөнгө оруулалтын дүр төрхийг дээшлүүлэх ажлаа эхэллээ. “Орос улс 2010” чуулга уулзалтын үеэр Засгийн газрын нэгдүгээр орлогч Игорь Шувалов энэ баярт мэдээг дамжуулав. Бизнесийн салбарын туслалцаагүй оросын төр засаг энэ ажлыг нугалахад бэрх хэмээн тэрээр нэмж хэллээ. Энэ долоо хоногт хөрөнгө оруулалтын талаар их ярилаа. Ерөнхийлөгчийн зохион явуулсан хөрөнгө оруулалтын уур амьсгалыг дээшлүүлэх зөвлөлгөөнөөс энэ асуудлыг ярьж эхэлсэн. Д.Медведев өнгөрсөн жил оросын эдийн засагт оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 41 хувиар буурсан тухай таагүй мэдээг иш татлаа. Түүгээр ч барахгүй гадаадын нийт хөрөнгө оруулалтын талыг гадаад дахь салбараар дамжуулан оросын компанид оруулжээ. Харин Орос улсад гадаадын бизнес эрхлэгчдийн идэвхтэй хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Энэ зөвлөлгөөний дараа Игорь Шувалов шинэ бүрэн эрхтэй болсон юм. Тухайлбал засгийн газрын дэд сайд хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа улсын байгууллагын шийдвэрийг өөрчлөх эрхтэй ажээ. Орос улсад сүүлийн 10 жилд өрнөдийн бизнесийн хүрээнийхэн оросын төсөлд идэвхтэй хөрөнгө оруулж дасаж эхэлж байна. Дэлхийн хямарлаас гадна ямар шалтгаанаар уур амьсгал ийнхүү эрс өөрчлөгдсөн бэ? Нэг талаас хууль эрх зүйн түвшинд гадаадын хөрөнгө оруулагчдад нэлээд таатай нөхцөл бүрдсэн гэж шинжээчид хүлээн зөвшөөрч байна. Нөгөө талаас Сангийн сайд Алексей Кудрины хэлснээр улс орноос 52 тэрбум долларын капиталыг татжээ. Оросын эдийн засагт хөдөлгөөн гарсан нь ийм эргэлт болох нэг хүчин зүйл байж болно гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Алексей Красавин үзэж байна.  Хөрөнгө оруулалтын орлого жилд 40 хувь хүрдэг дэлхийн тэргүүн эгнээний эдийн засаг гэж байдаг. Энэ бол Бразил, Энэтхэг, Хятад, Аргентин зэрэг улс юм. Өндөр хөгжилтэй оронд хөрөнгө оруулалтын орлого 16-20 хувьтай байдаг ч, баталгаатай. Бидэнд юу байна вэ? Үндсэндээ орон сууц барихад хөрөнгө оруулж, үнэ өсгөснөөс жилд 50-60 хувийн орлого олж байв. Үүнээс гадна хүсний болон бусад салбар байна. Хямарлын нөлөөнд ийм салбар эрс хумигдаж, урьдын адил хөрөнгө орж ирэхгүй байна. Хөрөнгө оруулалтыг татах шинэ салбар ашиг орлоготой биш байна.  Оросын засгийн газар эдийн засгийг шинэчлэх бодлого зарласнаас хөрөнгө оруулагчид “завсарлага авах” бас нэг хүчин зүйл болж байна гэж Красавин тэмдэглэв.  Эдийн засгийн үйл ажиллагааны хангалттай өргөн хүрээг шинэчлэл хэмээн ойлгож байна. Энэ их засвар, технологийн шинэчлэл юм. Хангалттай богино хугацаанд орлого өсвөл шинэчлэл үр нөлөөтэй байна. Үүнээс гадна энэ үйл явцыг манлайлах ёстой салбарыг төр засаг тодорхойлж, тийш хөрөнгө оруулалтыг татана. Тиймээс төр засаг улсын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ямар салбарыг манлайлагч хэмээн зарлах, үүнд төр засаг хэр оролцох зэргийг зах зээл хүлээж байна.
Харамсалтай нь үүнээс ч илүү ноцтой асуудал байна. Оросын эдийн засгийн монопольчлол, улс төржүүлдэг хандлага боломжтой хөрөнгө оруулагчдыг түлхэж байна гэж “РосБизнесКонсалтинг” агентлагийн шинжээч Александр Яковлев хэллээ.
Орос улсад гадаадын хөрөнгө оруулагчтай харилцах асуудал ямагт төвөгтэй байсан. Дорвитой төсөл зохион байгуулахыг оролдож байгаа гадаадын бизнесийн олон төлөөлөгч ийнхүү тэмдэглэсэн юм. Орос улсын эдийн засаг дэндүү улс төржсөн, төр засаг болон төрийн гэж хэлж болох байгууллагуудтай холбогдсон. Мэдээж хэрэг ийм нөхцөлд маш их орлого олох боломжтой дүйцэх хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагч Орос улсад ажиллах их хүсэлтэй байна. Тэд улс төрийн шинжтэй ийм мөчид их бачимдаж, Орос улсын хөрөнгө оруулалтын талбарын тоглоомын дүрэм хэдийд ч өөрчлөгдөж болох талаар бодоход хүрчээ.  Шинжээчдийн дүгнэлт ойлгомжтой: Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг Орос улсад татахын тулд юуны түрүүнд улс төрийн нөхцөл байдлаас хамааран үл өөрчлөгдөх тоглоомын ил тод, тодорхой дүрэм тогтоох хэрэгтэй. Хоёр дахь чухал нөхцөл нь энэ “талбарыг” авилгаас цэвэрлэх хэрэгтэй. Засгийн газар энэ чиглэлд алхам хийж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Игорь Шуваловын хэлснээр төр засаг хувьчлалыг өргөжүүлж, шүүх систем, цагаачлалын хуулийг өөрчилж, бизнес эрхлэхэд захиргааны саад тотгорыг бууруулсаар байна. Орос улсад шинэчлэх ёстой гол нөхцөл нь хүний харилцааг шинэчлэх явдал юм.