0Оросын балет 30 жил засварласны эцэст Кубад дахин очиж байна. Удахгүй Карибын тэнгисийн энэ улсын гол театрт Оросын Их театрын нэрд гарсан бүжигчид кубын бүжигчидтэй хамт бүжиглэнэ. Оросын бүжигчид “Щелкунчик”, “Корсар”, “Спартак”, “Хунт нуур”, “Жизель” зэрэг бүтээлийг Кубын үзэгчдэд толилуулна. Их театрын бүжигчид хамгийн сүүлд 1980 онд Кубад айлчлан тоглосон юм. Энэ удаа тэд Гаваны олон улсын номын үзэсгэлэнгийн үеэр тоглоно. Энэ жил Орос улс тус үзэсгэлэнд хүндэт зочноор оролцож байна. Гавана хотод 2-р сарын 11-21-нд болох үзэсгэлэн ярмагийн үеэр оросын хэвлэлийн компаниуд идэвхтэй оролцоно. Тэд янз бүрийн жанр, сэдэвтэй 3 мянга гаруй номыг олон нийтэд хүргэнэ. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үзэсгэлэн ярмагийн нээлтэд оролцоно.