Англи-ирландын туйл судлаач Эрнест Шеклтоны экспидиц 100 гаруй жилийн тэртээ орхисон 5 хайрцаг шотланд виски, хоёр хайрцаг брендийг Антарктидаас илрүүллээ. Шинэ зеландын соёлын сангийн ажилтнууд 1907-1909 онд Өмнөд туйлд хүрэх гээд бүтэлгүйтсэн судалгааны баазыг сэргээн засварлах үеэр дээрх архийг олжээ. Шотландын нэгэн компанийн мэргэжилтнүүд 100 жилийн тэртээх ундаанд химийн шинжилгээ хийж, мартагдсан хуучин жороор виски үйлдвэрлэх бодолтой байна.