Орос улсын Онц байдлын яам газар хөдлөлтөд нэрвэгдсэн Гаитид 150 тонн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Венесуэлд тусаллаа. Орос улс Ил-76 тээврийн нисэх онгоцоор хүмүүнлэгийн тусламж хүргэж, Каракас болон Порт-о-Пренс хотын хооронд агаарын гүүр боллоо. ОХУ-аас Венесуэлд суугаа, Гаитийг хавсран хариуцагч элчин сайд Владимир Заемский мэдэгдэхдээ, хөнөөлт гамшгийг үр дагаврыг арилгаж, сэрэмжлүүлэхэд дэлхийн янз бүрийн орон хамтран ажиллах нь нэн чухал болохыг харууллаа. Урьд Орос улсын Онц байдлын яамны тээврийн нисэх онгоц оросын хэдэн тонн хүмүүнлэгийн тусламжийг Гаитийн нийслэлд хүргэсэн юм. Нэгдүгээр сарын 12-нд тус аралд болсон хөнөөлт газар хөдлөлтөд 200 мянга гаруй хүн амь насаа алдаж, 300 мянган хүн шархадсан байна.