Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 40 орчим орны 300 орчим дээгүүр тушаалын төлөөлөгчи оролцож байгаа Мюнхений аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлын үеэр европын аюулгүй байдлын тухай гэрээний оросын үзэл баримтлалыг танилцууллаа. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 2008 оны 6-р сард бүх талыг хамарсан шинэ гэрээг санаачилсан юм. Ийм гэрээ байгуулснаар “хүйтэн дайны” үеийн эвслийн сэтгэлгээг гэтэлж, шинээр харилцан итгэж, хийсвэр бус бодит аюул заналд анхаарлаа төвлөрүүлэх тул Европт энэ гэрээ нэн шаардлагатай гэж Сергей Лавров үзэж байна. Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад аюулгүй байдлыг үл хуваагдах зарчим үйлчлэхгүй байна гэж Сергей Лавров хэллээ. Югославыг 1999 онд бөмбөгдсөн, мөн 2008 оны 8-р сард Кавказын мөргөлдөөн зэрэг шинэ түүхэнд тохиосон хоёр үйл явдал үүнийг баталж байна гэж тэрээр хэлэв. “Хүйтэн дайны” үе эцэс болсны дараа Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад бүрэн гүйцэд байгууллага болох бодит боломж байсан ч, НАТО-г тэлэх сонголт хийсэн нь Европыг аюулгүй байдлын янз бүрийн түвшинд хангасан бүст хуваах чиг шугамыг хадгалаад зогсохгүй үүнийг дорно зүг хүртэл тэлсэн гэж сайд хэллээ.