Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр Мюнхенд болж байгаа бага хурлаар зэвсэглэл, Афганистаны байдалд хяналт тавих, Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг хэлэлцэх бодолтой байна гэж Орос улсын Гадаад хэргийн яамнаас уламжлав. Европын аюулгүй байдлын тухай хэлэлцээр байгуулах тухай ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгын хүрээнд евроатлантын аюулгүй байдлын бүтцийг шинэчлэх талаарх Орос улсын байр суурь түүний танилцуулах гол сэдэв байна. АНУ юуны түрүүнд НАТО болон Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагыг хамруулж байгаа аюулгүй байдлын өнөөгийн бүтцээс гадна Европт шинэ хэлэлцээр байгуулах шаардлагагүй гэж Вашингтон үзэж байна. Үүний зэрэгцээ оросын гэрээний төслийг хэлэлцэхээс АНУ татгалзаагүй хэмээн Вашингтон тэмдэглэв.