Новосибирск, Екатеринбүрг, Татарстан зэрэг Орос улсын гурван бүс нутагт лакаар бүрсэн мөнгөн тэмдэгт эргэлтэд орлоо. Мөнгөн дэвсгэрт бохиордохоос ийм алхам хийжээ. Мөнгөн дэвсгэртийн 95 хувь энэ шалтгаанаар эргэлтээс гаргадаг байна. Ийм арга хэмжээ авснаар мөнгөн дэвсгэрт хоёр дахин их хугацаанд эргэлтэд байна гэж Төв банкны мэргэжилтнүүд үзэж байна. Одоо 10 рублийн дэвсгэрт 6-8 сар, 100 рублийн дэвсгэрт 1,5-2 жил, 1000 рублийн дэвсгэрт 2,5 жил, 5000 дэвсгэрт 4,5 жил эргэлтэд байна. Шнэ мөнгөн дэвсгэртийг одоохондоо хагас жил эргэлтэд оруулж, туршина. Хэрэв мэргэжилтнүүд туршилтын дүнд сэтгэл хангалуун байвал энэ технологийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлнэ.