Москвагийн сонсогчид Чайковскийн нэрэмжит симфони найрал хөгжмийн хамтлагийн хамт тив тивийн орноор гайхалтай аялав. Оросын аугаа их хөгжмийн зохиолчийн нэрэмжит нийслэлийн концертын шилдэг танхимд энэ нэрд гарсан хамтлаг байгуулагдсаны 80 жилийн ойн концерт өчигдөр болов. Орос улсын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Лаптев ерөнхийлөгч Д.Медведевийн мэндчилгээг дамжуулахдаа, хөгжмийн ертөнцийн сувд болсон энэ хамтлагийн ой нь оросын төдийгүй дэлхийн соёлын гайхалтай баяр болохыг тэмдэглэв. Нэрд гарсан энэ хамтлагийн хөгжимчид түүхийн хүнд үеийг үүрч, сонсогчдод илч дулаан, сэтгэл хөдлөлөө дамжуулж, тэдэнд сайн сайхан, итгэл найдвар бэлэглэж байсан гэж Лаптев хэллээ. “Хөгжмийн бөмбөрцөг” нэртэй үдшийн хөтөлбөрийг оросын болон гадаадын хөгжмийн гарамгай зохиолчдын бүтээл чимэв. Нэрд гарсан хөгжимчин Эмиль Гилельс, Леонид Коган, Мстислав Ростропович, Виктор Третьяков, Максим Венгер зэрэг олон хөгжимчид янз бүрийн он жилүүдэд тус найрал хөгжмийн хамтлагтай хамтран ажиллаж байсан юм.