“Эмч Матвей Мудров” эмнэлгийн оношилгооны тусгай галт тэрэг Хабаровын хязгаарын хойд нутгаар 35 хоног аялахаар өнөөдөр хөдөллөө. Галт тэрэг замдаа 31 дэх сууринд зогсох тул тэндхийн оршин суугчид 14 мэргэжлийн эмчээс зөвлөлгөө авч, рентген зураг авахуулж, хэт авианы оношилгоо, лабораторийн шинжилгээ өгөх боломжтой. Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан ийм тусгай галт тэрэг явж байна. Эмнэлгийн анхны галт тэрэг 2006 оны 2-р сард явсан юм. Тэгэхэд 350 гаруй суурингийн 70 мянга гаруй хүнд үйлчилжээ. Орос улсын ган шугамаар оношилгооны 5 галт тэрэг 22 бүс нутгаар аялж байна. Эмнэлгийн чанартай үйлчилгээ хүртэх боломжгүй алслагдсан нутгийн хүн амд эмнэлгийн анхан шатны оношилгоо хийх юм. Хөдлөх бүрэлдэхүүнийн эмнэлгийн төвийг ТУХН-ийн улсууд, Монгол улс, Хятад, Венесуэл, Энэтхэг, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад өндөр үнэлснийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.