Канадын Ванкувер хотод өвлийн олимпийн наадам эхлэхээс долоо хоногийн өмнө сэтгүүлчид Оросын олимпийн хорооны хагас нууц “медалийн төлөвлөгөөг” илрүүлжээ. “Зорилтот цогц хөтөлбөр” нэртэй баримт бичгийг өвлийн спортын холбоонд танилцуулсан байна. Баримт бичигт дурдаснаар оросын шигшээ баг Канадад болох өвлийн олимпийн наадамд 30 медалийн төлөө өрсөлдөхөөс 7-11 нь алтан медаль байх юм. Уран гулгалт, биатлон, цана, хоккейн тамирчдад их найдлага тавьж байна. Наадамд өндөр амжилт үзүүлсэн тамирчдад материаллаг шагнал олгоно. Ванкуверийн олимпийн наадамд хоёр алтан медаль хүртсэн оросын тамирчин шууд саятан болно. Алтан медаль хүртсэн тамирчин сая доллар хүртэнэ гэж Оросын олимпийн хорооны ерөнхийлөгч Леонид Тягачев хэллээ. Ванкуверийн олимпийн наадам Туринийхээс дутахгүй, илүү сайн болно гэж Тягачев үзэж байна.