Оросын ЛУКОЙЛ компани экспортын татварын байдлыг тодруулах хүртэл 2-р сарын 1-ээс Казахстанд нефть нийлүүлэхийг зогсоожээ. Татварын хэмжээний талаарх засгийн газрын тогтоолыг гаалийн алба буруу тайлбарласнаас ийм асуудал үүссэн хэмээн компанийн хэвлэлийн албанаас уламжлав. Орос, Казахстан, Белорус улс гаалийн нэгдсэн нутаг дэвсгэртэй холбоо байгуулсан юм. Үүний зэрэгцээ татвар авч, ногдуулах зэрэг хэд хэдэн асуудал тодорхойгүй байна хэмээн ЛУКОЙЛ тэмдэглэв. Урьд Орос улс Белорустай хамтран нефть тээвэрлэж, нийлүүлэх асуудлыг удаан хэлэлцсэн юм. Оросоос хэдий хэмжээний түүхий эдийг татваргүй нийлүүлэх асуудлыг талууд бараг сар хэлэлцэж, шийдэж чадаагүй юм. Москва төлөвлөсөн ёсоор 6,3 сая тонн нефтийг дотоод хэрэгцээнд Минскт татваргүй нийлүүлэх багц баримт бичигт гарын үсэг зурснаар яриа хэлэлцээ 1-р сарын 27-нд дууссан юм. Белорус оросын нефтийг тээвэрлэх үнийг 11 хувиар нэмжээ.