“Газпром” болон “Сербиягаз” компани  газар доорх хийн агуулахыг гүйцээн барьж, ашиглах хамтарсан компани байгууллаа. Эрчим хүчний энэ объект оршдог Сербийн зүүн хойд хэсгийн Банатский-Двор гэдэг газар ёслолын ажиллагаа болов. Хэлэлцээрт зааснаар хамтарсан компанийн үнэт цаасны 51 хувийг “Газпром” компани, 49 хувийг “Сербиягаз” компани эзэмшинэ. Үнэн хэрэгтээ оросын мэргэжилтнүүд хийн агуулах барих ажлыг эхлүүлсэн бөгөөд одоо энэ ажил эрчимтэй үргэлжилж байна.