Байлдааны ажиллагаанд их хөрөнгө зарцуулснаас НАТО-ийн төсвийн ачаалал их байна гэж Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссен мэдэгдэв. Тэрээр Стамбул хотод болсон НАТО-ийн батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалтаар энэ ажиллагааны зардал урьд байгаагүй ихэссэнийг тэмдэглэв. Ялангуяа Афганистан дахь байлдааны ажиллагаа их зардалтай байна гэж Расмуссен тэмдэглэв. Афганистаны байдал, мөн афганистаны арми, цагдааг бэлтгэх нэмэлт хүчнийг тэнд илгээх зэрэг нь зөвлөлгөөнөөр хэлэлцэх гол сэдэв байна.