Орос, АНУ стратегийн цөмийн зэвсгээ хорогдуулж, хязгаарлах талаар тохиролцоно гэдэгт Берлин найдаж байна. Мюнхен хотод өнөөдөр эхэлж байгаа аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлыг тохиолдуулан “Зюддойче цайтунг” сонинд нийтэлсэн ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Гидо Вестервеллийн нийтлэлд энэ тухай дурджээ. Бид шинэ арван жилийн босгонд байна. Тиймээс энэ арван жилд зэвсэглэх бус зэвсгээ хорогдуулах тухайд анхаарах ёстой гэж германы сайд тэмдэглэжээ. Ирэх даваа гаригт Женев хотноо Стратегийн давшилтын зэвсгийн тухай орос-америкийн ээлжит шинэ яриа хэлэлцээ болно. Үйлчлэх хугацаа нь 12-р сарын 5-нд дууссан 1991 оны гэрээг энэ хэлэлцээр орлох учиртай.