Вашингтон пуужингийн довтолгооноос хамгаалах салбарт Москватай хамтран ажиллахад бэлэн биш болох нь Румынд пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах АНУ-ын шийдвэрээс тодорхой байна. Зүүн европын орнууд америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төлөвлөгөөнд оролцох болсон нь Орос улс аюулгүй байдлыг хамгаалах салбарт өрнөдийн орнуудтай хамтран ажиллахад сөрөг шинж тэмдэг бүрдүүлж байна гэж тэрээр тэмдэглэв. АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ системд тусгасан пуужин амдан сөнөөх, ажиглалтын системийг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулахыг зөвшөөрсөн тухай Румыны ерөнхийлөгч Траян Бэсеску пүрэв гаригт зарлажээ. Энэ системийг 2015 онд ажиллулахаар төлөвлөжээ. Урьд Польш, Чехид энэ системийн бүрэлдэхүүн хэсгийг байрлуулах тухай ярьж байсан юм. Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн салбарт хамтран ажиллахад Москва Армавир дахь радиолокацийн станц, мөн Орос улсын түрээсэлдэг Азербайжаны Габал дахь станцыг ашиглахыг Вашингтонд нэг бус удаа санал болгосон юм.