0Олон улсын валютын сан /ОУВС/ банкуудад тавих хяналтаа нэмэгдүүлэхийг Орос улсад уриалж байна. ОУВС-ийн шинжээчид банкны системийг хойш тавилгүй үнэлэхийг зөвлөж байна. Санхүүгийн байгууллагууд аль болох идэвхтэй зээл олгож эхлэхэд банкуудыг бэлтгэх хэрэгтэй. Одоохондоо Орос улсад зээлийн урсгал маш бага түвшинд байна. Эдийн засгийн өсөлтийн бух тэрэг нь зөвхөн гадаад эрэлт тухайлбал эрчим хүчний нөөц байна. Дотоод хэрэглэгчийн эрэлт, мөн шинэ зээл авах сонирхол зэрэг нь оросын эдийн засаг сэргэх гол дохионы нэг гэж шинжээчид үзэж байна. Энд бүгд банкны системд түшиглэж байна. Зээлийг хүртээмжтэй болгохгүй бол хэрэглэгчийг шинэ бараа бүтээгдэхүүн худалдан авахад хөдөлгөх аргагүй. Орос улсад арилжааны банкуудад олгох зээлийн хүүг жигд бууруулж байгаа тул банкнаас зээл авахад дөхөмтэй болж байна. Систем нь өөрөө их хуучин тул тэсрэлт болно гэж бодоход эртэдэнэ гэдэгт Интеррос компанийн удирдах захирлын зөвлөх Александр Астапович итгэлтэй байна. Манай банкны системд ямар нэг дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Манай төв банкны удирдлага өөрчлөлт хийх шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрч байгаа. Орос улс хэтэрхий олон банктай ч, ихэнх нь эдийн засгийн шаардлагыг хангахгүй байгааг бүгд хэдийн хүлээн зөвшөөрсөн. Банкууд зохих хүүгээр зээлийн бодит түвшинг хангах, мөн хүн амын хөрөнгийг нэлээд их хэмжээгээр төвлөрүүлж чадахгүй байна. Тэгэхлээр банкуудын гүйцэтгэх ёстой үүргийг биелүүлж чадахгүй байна гэсэн үг юм. Өнгөрсөн жилийн шалгалтаар бүх системд ноцтой асуудал илрээгүй ч, санхүүгийн зуугаад томоохон байгууллагын капиталын бааз хангалтгүй болохыг тогтоожээ. Зарим мэдээгээр оросын хэсэг банк энэ хавар капитал дутагдана. Саяхан “Фитч” агентлаг Оросын үнэлгээний таамгийг “сөргөөс” “тогтвортой” хэмээн дээшлүүлж, орос улсын банкны системийн эрсдэл нэлээд буурсныг тэмдэглэжээ. Одоо Төв банк банкны системийг илүү тогвортой болгох хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Александр Астапович тэмдэглэв.  Банкны үйл ажиллагаанд шаардлагатай капиталын доод хэмжээг Төв банк ихэсгэх тул банкууд ямар нэг эх үүсвэр хайх шаардлагатай болж байна. Юуны түрүүнд үнэт цаас эзэмшигчдийн эх үүсвэр юм. Нэгдэхийг оролдох нь хоёр дахь арга зам байна. Оросын банкны салбарт эртнээс тавьсан зорилт нь жижиг банкуудыг том банкуудтай нэгтгэх явдал юм. Эсвэл жижиг банкийг арай том банкинд нэгтгэх юм. Санхүүгийн байгууллагууд хугацаа хэтэрсэн өрийн асуудалтай тулгарч магадгүй. Харин оросын томоохон банкууд энэ алдагдлыг бууруулахыг хичээж, зээлийн багцаа үргэлжлүүлэн өргөжүүлж байна. Жижиг, дунд бизнест туслах нь үндсэн зорилт байна гэж Сбербанкийн тэргүүн Герман Греф мэдэгдсэн. Эдийн засгийн энэ салбар сэргээх гол хүчин болох ёстой.