Патриса Лумумбын нэрэмжит Оросын ард түмний найрамдалын их сургууль дотоодын шилдэг их сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг. Тус их сургууль чанартай боловсрол олгохын зэрэгцээ найрамдалт харилцаа, Орос улстай харилцан ашигтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлдэг гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. Байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэж байгаа тус их сургуулийн хамт олонд төрийн тэргүүн баяр хүргэхдээ, РУДН-ийн эрдэм шинжилгээ боловсролын үр нөлөөтэй үйл ажилагаа цаашид тус их сургуулийн “нэрийн хуудас” байна хэмээн тэмдэглэв. Өнөөгийн байдлаар тус их сургуулийн олон арван мянган төгсөгч гадаадын 170 оронд ажиллаж, хөдөлмөрлөж байна.