Оросын улсын кино санд болж байгаа “Цагаан багана” архивын киноны наадамд оросын зохиолч Антон Чеховын 150 жилийн ойг тэмдэглэв. Дэлхий дахинаа тэмдэглэж байгаа энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан наадмыг зохион байгуулагчид томоохон хөтөлбөр бэлтгэжээ. “Антон Павловичийн амьдралын янз бүрийн үе төдийгүй түүний садан төрлийн хүмүүсийн кино урлагийн өвийг танилцуулсан, Орос улс болон гадаадад янз бүрийн жилүүдэд авсан өргөн олон нийт бараг мэдэхгүй киноны хэсгүүд хөтөлбөрт багтсан” гэж кино судлаач, урлаг судлалын доктор Ирина Гращенко ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Найруулагч, жүжигчин Михаил Чехов, Ада, Вера, Ольга Чехов нарын урьд гарч байгаагүй киног үзэгчид сонирхоно. “Нохойтой хатагтай”, “Эгч дүү гурав”, “Интоорын цэцэрлэг” зэрэг зохиолоо бичсэн зохиолчийн Ялта дахь амьдралыг өгүүлдэг “Чеховын тэмдэглэлийн дэвтэр” оросын баримтат кино наадмын зарлалд багтжээ.