Дмитрий Иванович Менделеев нь /1834 оны 2-р сарын 8-нд Тобольск хотод төрж, 2-р сарын 2-нд Санкт-Петербург хотод нас барсан/ оросын эрдэмтэн нийгмийн зүтгэлтэн юм. Дмитрий 17 хүүхдийн хамгийн отгон нь юм. Тэднээс 8 нь нялхадаа өөд болжээ. Тэрээр 15 настайд гимназиа дүүргэсэн байна. Түүний эцэг Иван Павлович тус гимназийн захирал байжээ.
Дмитрий 16 настайдаа 1850 онд эцгийнхээ төгссөн Москва хотын багшийн эх сургуульд элссэн байна. Менделеев 21 настайдаа төгсөлтийн шалгалтаа онц өгч, түүний дипломын ажлыг дэд эрдэмтний диссертаци хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Менделеев 1857 онд Петербургийн их сургуулийн дэргэдэх доцент болсон юм. Тэрээр 1859-1861 онд Франц, Германы янз бүрийн их сургуульд дадлага хийжээ.
1863 онд түүний “Органик хими” сурах бичиг хэвлэгдэж, шагнал хүртсэн юм. Менделеев 1865 онд докторын диссертац хамгаалж, Петербургийн их сургуулийн профессор болжээ. Менделеев бусад их дээд сургуульд багшилж байлаа.
Менделеев 1869 онд үелэх хуулийг нээсэн нь 19-р зууны химийн түүхэнд томоохон үйл явдлын нэг болоод зогсохгүй өнгөрсөн мянганы хүний санааны гарамгай амжилтын нэг байсан.
Менделеев 2-р сарын 2-нд уушги нь үрэвсэж, нас баржээ. Түүний дурсгалд 101 дэх элементийг менделевий хэмээн нэрлэсэн юм.