Орос, америкийн сенатчид Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээ батлахаар хамтран ажиллахаар шийдсэн юм. Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Михаил Маргелов түүний америкийн ажил нэгт нөхөр Бенжамин Нельсон нар Вашингтонд энэ тухай тохиролцлоо. Хэлэлцээрийн эхийг боловсруулж бараг дууссан гэж тэд тайлбарлаллаа. Хоёр орны ерөнхийлөгч хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа парламентаар хэлэлцүүлнэ. 7-8 хүнээс бүрдсэн ажлын тусгай бүлгийн уулзалт Вашингтонд 4-р сард болох  цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын дараа болно гэж Маргелов мэдэгдэв. Хоёр талд адилхан хэлэлцээрийг батлах нэн шаардлагатай гэж тэрээр үзэж байна. Орос, АНУ сүүлийн 20 жил зэвсэг болон зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлыг хэлэлцээгүй хэмээн Маргелов тэмдэглэв. Үйлчлэх хугацаа нь 12-р сарын 5-нд дуусч байгаа 1991 оны Гэрээний оронд Стратегийн давшилтын шинэ хэлэлцээрийг батлах ёстой юм.