Орос улсын нэр хүндтэй их сургуулиудын нэг, 12 жилийн турш улс орны шилдэг таван сургуулиар шалгарсан Оросын Ард түмний найрамдалын улсын их сургууль /РУДН/ удахгүй 50 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Баярараар хүмүүс хамгийн их нэгддэг тул багш, оюутнууд сургуулийнхаа 50 жилийн ойг өргөн дэлгэр, ёслол төгөлдөр, баяр хөөртэй угтана. Кремлийн ордонд 2-р сарын 6-нд гадаадын оюутнуудын оролцсон баярын концерт болно. Ойд зориулсан “дугуй ширээний уулзалт”, эрдэм шинжилгээний бага хурал тус их сургуульд болж байна. Залуучуудын дискотекийн үеэр уралдаан, асуулт хариулт явуулна. Москвагийн тус их сургуульд сурч байгаа монгол оюутнууд үүнд мөн оролцоно. РУДН-ийн ойн өмнөхөн манай тусгай сурвалжлагч Ольга Павлович тус их сургуулиас бэлтгэсэн сурвалжлагыг та бүхний анхааралд хүргэе. ЗХУ-ын засгийн газрын шийдвэрээр 1960 оны 2-р сарын 5-нд Ард түмний найрамдалын их сургуулийг байгуулсан юм. Тус их сургууль байгуулагдсанаасаа хойш нэг жилийн дараа Патриса Лумумбын нэрэмжит болжээ. Конгийн анхны ардын-ардчилсан засгийн газрыг тэргүүлж байсан яруу найрагч, Конгийн улс төрийн олон нийтийн зүтгэлтний талаар манай бүх сонсогч тэр бүр мэдэхгүй байж болох юм. Түүнийг 1961 оны 1-р сард хуйвалдаанаар хөнөөжээ. Үүний дараа Патриса Лумумбын нэрэмжит Ард түмний найрамдалын их сургууль үндсэндээ Ази, Африк, латин Америк зэрэг колончлолоос чөлөөлөгдсөн, хөгжиж байгаа орнуудын боловсон хүчнийг бэлтгэх болжээ. Тус их сургуульд ЗХУ, мөн өнөөгийн оросын иргэд гадаадын оюутнуудтай хамт суралцаж байна. Энэ үеээс хойш тус их сургуулийн нэрнээс өгсүүлээд их зүйл өөрчлөгдсөн. РУДН-ийн олон улсын ажил эрхэлсэн проректор Владимир Денисенко ийнхүү дүгнэн ярьж байна. 
Энэ тоо ихийг өгүүлж байна. РУДН байгуулагдсанаас хойш 50 жилийн хугацаанд 72 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэснээс 5 мянга гаруй шинжлэх ухааны доктор, дэд эрдэмтэн дэлхийн 170 оронд ажиллаж байна. Тус их сургуулийн олон төгсөгч төр, нийгмийн томоохон зүтгэлтэн болжээ. Өнөөгийн байдлаар тус их сургуульд 141 орны 30 мянга орчим оюутан сурч байна. Тэдний олонх нь ТУХН-ийн орнуудын иргэд юм. Өнгөрсөн жилүүдэд тус их сургуулийн факультет, мэргэжлийн тоо нэмэгдэж, бакалавр-магистр боловсролын хоёр шатлалтай систем нэвтэрч, оюутны тоо хэд дахин нэмэгдэж, боловсролын нэмэлт хөтөлбөртэй болжээ. Өнөөгийн РУДН-ийн үндсэн давуу талын нэг нь сонгосон мэргэжлээр, нэг эсвэл хоёр гадаад хэлээр, бүр хоёр дахь дээд мэргэжлээр хэд хэдэн дипломтой төгсөх боломжтой юм. Үүнээс гадна РУДН бол бүх төгсөгчид амьдралынх нь хамгийн сайхан он жилүүд хэмээн дуртаяа дурсдаг оюутны амьдрал билээ. Энэ зөвхөн хичээл, хяналтын ажил, шалгалт төдийгүй олон орны оуютнууд өөр хоорондоо харилцаж, хамтдаа амарч, спортоор хичээллэдэг орчин юм. Их сургуулийн биеийн тамир, эрүүлжүүлэх цогцолборт сагсан бөмбөг, хөл бөмбөг, йогоос өгсүүлээд 32 дугуйлан секц ажилладаг. Авьяасаа хөгжүүлэх боломжтой. Их сургуулийн Олон улсын клубт 16 янзын студи, ансамбль, дугуйлан ажилладаг. РУДН-д 15 жилийн өмнөөс суралцах болсон монголын охид, хөвгүүд Олон улсын клуб болон спортын дугуйланд идэвхтэй хичээллэдэг. Монгол оуютнууд тус их сургуульд яагаад ийм хожуу суралцах болсон бэ? Манай сурвалжлагч Их сургуулийн олон улсын ажил эрхэлсэн проректор ВладимирДенисенкогоос үүнийг тодруулсан юм.
Зөвхөн колоночлолоос чөлөөлөгдсөн орны оуютнууд манай их сургуульд суралцана гэсэн шаардлага үеэ өнгөрөөсөн. Янз бүрийн тивийн олон орны залуус манай их сургуульд боловсрол эзэмшиж байна. Манай их сургуульд европын 30 орны оюутан суралцдаг. РУДН бүх орны оюутан суралцах боломжтой, боловсролын чанар маш өндөр зэргийг Монголд мэдсэний дараа монгол оюутнууд манайд суралцах болсон. Үүнээс гадна манай их сургуульд гадаадынхан суралцах тухтай орчин бүрдсэн. Тав тухтай нийтийн байр, орос хэл болон ерөнхий боловсролын хичээлийн бэлтгэх факультеттай. Монгол улсад 15 жилийн турш мэргэжилтэн бэлтгэх хугацаанд оюутан, аспирант, дадлагажигч зэрэг монголын 90 орчим иргэн манай сургуулийн янз бүрийн факультетыг дүүргэсэн. Хувиар авч үзвэл манай их сургуульд дисертаци хамгаалсан монголчуудын тоо бусад орны төлөөлөгчдөөс дутахгүй. Монгол оюутнууд зүтгэлтэй, тэд голдуу сайн сурдаг. Бидний хэлдэгээр “асуудалгүй” оюутнууд юм. 
Манай тусгай сурвалжлагч “Асуудалгүй” хэмээн нэрлэсэн оюутны нэгтэй уулзжээ. Бүсгүйн нэр Энхмаа. Тэрээр РУДН-ийн хэл бичгийн факультетын сэтгүүл зүйн ангийн дөрөвдүгээр дамжаанд сурдаг. Энхмаагийн ээж Долгорсүрэн, аав Батбаатар нар нь Улаанбаатар хотод суудаг. Энхмаа ийнхүү ярилаа. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович, түүний монгол ажил нэгт залуу анд, РУДН-ийн хэл бичгийн факультетын сэтгүүл зүйн 4-р дамжааны оюутан Энхмаа нар эрхэм анд нөхөд та бүхэнд 2-р сарын 6-нд 50 жилийнхээ ойг тэмдэглэх Ард түмний найрамдалын их сургуулийн талаар ярилаа. 
<сонсох>